Thursday, March 26, 2009

Анхны гишүүнчлэлийн татварыг Чингэлтэй дүүрэг, Дорно-говь аймгийнхан шилжүүллээ

Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо маань 2009 оны 3 дугаар сарын 11 нд тамга, гэрчилгээгээ авсанаас хойш анхны гишүүнчлэлийн татвар ХААН ЧИНГЭЛТЭЙ БАГА ТОЙРУУ банкин дахь 5027456230 тоот дансанд орж ирлээ.
Үйлдвэрчний хорооны 1-р улирлын гишүүнчлэлийн татвараа хамгийн эхэнд 2009 оны 3-р сарын 25 нд Чингэлтэй дүүрэг, удаагаар нь 2009 оны 3-р сарын 26 нд Дорноговь аймгийн ҮЭ-ийн хороод шилжүүллээ

Өнөө үед аль ч хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд олонхийн оролцоо, ардчилалгүйгээр нийгэмд зохих байр сууриа эзэлж, үйл ажиллагаа амжилттай явуулах боломжгүй болсон. Энэ нь ардчилал, хүний эрхийн гол баталгаа болсон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллахгүйгээр дангаар ноёрхлоо тогтоон ажиллах цаг үе нэгэнт өнгөрсөн гэсэн үг. Эрх үүргээ хамгийн анхлан ухамсарласан Чингэлтэй дүүрэг, Дорноговь аймгийн ҮЭ-ийн хорооныхоны араас үлгэрлэн бусад хороод маань улиралдаа багтаан татвараа шилжүүлээрэй.

dans03_27


Мэдлэгт нэмэр:

Ажлын байран дээр

Ялгаварлалгүй хандуулах
Албадан хөдөлмөр эрхлэхгүй байх
Хүүхдийн хөдөлмөрийг устгах
Эвлэлдэн нэгдэх эрхтэй байх

гэсэн үндсэн 4 зарчим дээр байгууллагын хөдөлмөрийн харилцаа зохицуулагдана.
/Хүний эрхийн конвенцоос/

No comments:

Post a Comment