Sunday, February 15, 2009

НДАYЭ-ийн Нэгдсэн Хорооны дvрэм

НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУДЫН YЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРООНЫ ДYРЭМ

Нэгдvгээр бvлэг. Ерєнхий зvйл

1.1 YЭ-ийн нэгдсэн хороо нь нийт ажилтнуудын хєдєлмєрлєх эрх, тvvнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор эвлэлдэн нэгдсэн YЭ-ийн хороод, тvvний гишvvдийн чєлєєт ардчилсан нэгдэл мєн.

1.2 Нэгдсэн хорооны оноосон нэр нь: Нийгмийн даатгалын ажилтнуудын YЭ-ийн нэгдсэн хороо, товчилсон нэр нь: НДАYЭ-ийн Нэгдсэн Хороо.

1.3 YЭ-ийн нэгдсэн хороо нь (цаашид Хороо гэнэ) хуулийн этгээд бєгєєд тамга (тэмдэг), албан бичиг, тогтоолын хуудастай байна.

1.4 Хороо нь УНДЕГ-ын байранд байрлана

1.5 Хороо нь МYЭ-ийн холбооны гишvvн байгууллага Монголын Нэгдмэл YЭ-ийн Холбоонд гишvvнчлэлтэй байна


Хоёрдугаар бvлэг. Нэгдсэн хорооны зорилго, зорилтууд

2.1 Эрхэм зорилго. Гишvvд, ажилтнуудын ажлын байрны баталгаажилтыг хангах, тэдний шударга хєдєлмєрлєх идэвхи сонирхолыг єрнvvлэхэд оршино.

2.2 Зорилтууд

2.2.1 YЭ-ийн гишvvнчлэлийг нэмэгдvvлэх, тэдний ажиллах нєхцєл боломжийг дээшлvvлэх
2.2.2 Ардчилсан, ил тод, шударга зарчмыг бvх шатанд хэвшvvлэх
2.2.3 Хєдєлмєрийн харилцаа, нийгмийн асуудалтай холбоотой эрх зvйн асуудлыг гишvvн байгууллагуудад хуулийн хvрээнд тєлєвшvvлэх

Гуравдугаар бvлэг. Зохион байгуулалтын бvтэц

3.1 YЭ-ийн хороо нь дараах бvтэцтэй байна. Yvнд:

Тєлєєллийн хурал
Тэргvvлэгчид
Хяналтын комисс

Дєрєвдvгээр бvлэг. Yйл ажиллагааны чиглэл

4.1 Улсын нийгмийн даатгалын ерєнхий газрын захиргаатай 2 жил тутам хамтын хэлэлцээр байгуулж, Нийгмийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад бvртгvvлэн, хэлэлцээрийн биелэлтэнд хяналт тавих
4.2 Хєдєлмєр нийгмийн зєвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг єєрийн байгуулалад хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх
4.3 Гишvvдийн хєдєлмєрлєх эрх, нийгмийн асуудалтай холбогдсон гомдол, саналыг хvлээн авч судлах, асуудлыг Газрын захиргаанд тавих, шаардлагатай тохиолдолд дээд шатны YЭ-ийн байгууллага, хууль, хяналтын байгууллагад хандах
4.4 Байгууллагын хєдєлмєрийн дотоод журам, шагнал урамшуулал, нийгмийн асуудалтай холбоотой дvрэм журамд санал оруулах
4.5 Нийгмийн даатгалын хамрах хvрээг єргєтгєх, нийгмийн даатгалын байгууллагын эрхэм зорилтыг хэрэгжvvлэхэд чиглэсэн vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх
4.6 Гишvvдийн дунд сургалт, семинар зохион байгуулах
4.7 Идэвхтэн, сонгуультан, гишvvдэд шагнал, урамшуулал олгох

Тавдугаар бvлэг. Тєлєєллийн хурал

5.1 Бvх гишvvдийн тєлєєллийн хурал нь хорооны удирдах дээд байгууллага бєгєєд жилд нэг удаа хуралдана.
5.2 Тєлєєллийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Хамтын хэлэлцээрийн дvн
- Хамтын хэлэлцээрийн тєсєл
- Хорооны жилийн тєсвийн тєсєл
- Хорооны vйл ажиллагааны тайлан
- Хяналтын комиссын тайлан, мэдээлэл
- Хорооны дарга тэргvvлэгчдийг 2 жилд нэг удаа сонгох
- Хяналтын комиссын гишvvдийг 2 жилд нэг удаа сонгох
- Хорооны дvрмэнд нэмэлт, єєрчлєлт оруулах
- Нєхєн сонгууль явуулах
- Хорооны даргыг нууцаар санал хураах журмаар сонгох бєгєєд нэг хvн хэдэн ч удаа сонгогдох эрхтэй байна

5.3 Тєлєєллийн хуралд YЭ-ийн хороодын 50 гишvvн тутмаас 5-аас дээш тєлєєлєгч сонгоно
5.4 Тєлєєллийн хурлаар хэлэлцэх асуудал, баримт бичгvvдийг хурал хуралдахаас 14 хоногийн ємнє хороодод хvргvvлсэн байна
5.5 Тєлєєлєгчдийн гуравны 2-оос дээш хувь хvрэлцэн ирсэн тохиолдолд ирц бvрдсэн гэж vзнэ.
5.6 Хяналтын комиссын шийдвэрээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно

Зургадугаар бvлэг. Тэргvvлэгчид

6.1 Тєлєєлийн хурлын чєлєєт цагт YЭ-ийн хороог удирдах vvрэг хvлээнэ
6.2 Хорооны тэргvvлэгчид нь 5-7 хvний бvрэлдэхvvнтэй байна
6.3 Тэргvvлэгчдийн хурлаар хамтын хэлэлцээрийн дvн, хамтын хэлэлцээрийн тєсєл, хорооны тєсвийн тєсєл, жил, улирлын ажлын тайлан, санхvvгийн тайлан, хяналтын комиссын мэдээлэл, идэвхитэн, сонгуультны урамшуулал, цаг vеийн бусад асуудал хэлэлцэж тогтоол гаргана
6.4 Тэргvvлэгчид улирал тутамд 1-ээс цєєнгvй хуралдах бєгєєд хурлаас гарсан шийдвэр, тогтоолыг хороодод бичгээр мэдээлэл болгон хvргvvлэх буюу vйл ажиллагааныхаа тайланг 10 хоногийн дотор хороодод бичгээр хvргvvлнэ

Долоодугаар бvлэг. Татвар, санхvv

7.2 YЭ-ийн гишvvний татвар нь тухайн гишvvний хєдєлмєрийн хєлс ба тvvнтэй адилтгах орлогын 1.0 хувьтай тэнцvv байна.
7.3 Гишvvн хороод гишvvдийн татварын 30.0 хувийг нэгдсэн хороонд тєвлєрvvлнэ
7.4 Нэгдсэн хороо нь дээд шатны YЭ-ийн байгууллагад тухайн байгууллагын дvрмийн дагуу нэг гишvvнд жилд 1500-2000 тєгрєгєєр тооцож татвар тєлнє
7.5 Гишvvдийн татварыг хамтын хэлэлцээрт заасны дагуу бэлэн бусаар суутган YЭ-ийн хорооны харилцах дансанд тєвлєрvvлнэ
7.6 Хороо нь нягтлан бодогчтой байна
7.7 Нягтлан бодогч нь харилцах дансанд 2-р гарын vсэг зурах, санхvvгийн тайлан гаргах, тєсвийн тєсєв боловсруулах vvрэг хvлээнэ

Наймдугаар бvлэг. Хяналтын комисс

8.1 Тєлєєллийн хурлаас сонгогдсон комиссын гишvvдийн бvрэн ирцтэй хурлаар хяналтын комиссын даргыг сонгоно
8.2 Хяналтын комисс 3-5 хvний бvрэлдэхvvнтэй байна
8.3 Комисс нь Хорооны дvрмийн хэрэгжилт, татвар хураалт, санхvv, тєсвийн гvйцэтгэл, ємч хєрєнгийн байдалд хяналт тавьж, зєвлємж єгєх эрхтэй
8.4 Комиссын дарга, гишvvд нь тэргvvлэгчдийн хуралд зєвлєх эрхтэй оролцоно
8.5 Бvх гишvvдийн хуралд тайлан тавих, мэдээлэл хийх vvрэг хvлээнэ
8.6 Бvх гишvvдийн хурлыг хугацаанаас нь ємнє хуралдуулах саналыг тэргvvлэгчдийн хуралд оруулах эрхтэй
8.7 Комисс нь хэвлэмэл хуудастай байна

No comments:

Post a Comment