Өнгөрсөн хагас сайн буюу 2009 оны 10 дугаар сарын 3 нд ЧД-ийн НДХ-ийн ажилтнуудын ҮЭ-ийн хороо нийслэлд байршилтай нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион явууллаа. Ингээд тэмцээний талаар товчхон:
1. Чингэлтэй аварга гэдгээ дахин баталлаа. Харин MANU энэ жил яахыг бид мэдэхгүй.
Сүүлийн жилүүдэд спорт урлагийн бүхий тэмцээн уралдаанд Чингэлтэйнхэн түрүүлээд байдаг бичигдээгүй хуулийг энэ удаа зогсоохын төлөө бусад багууд ихээхэн зүтгэл гарган тоглосон боловч харамсалтай нь тэд дахиад л түрүүгээ авсан.
Тэд хүнд байдалд хэд хэдэн удаа орсон боловч сайн дасгалжуулагчтай байхад энэ бол юу ч биш байв. Ялангуяа НДЕГ-ийн багтай тоглож байхдаа тоглолтын эхний хагасыг 1-2 харьцаатай хожигдож дуусгасан. Багийн гишүүдийнх нь харц энэ тэр гэж аймшигтай, балиашигуудынх нь тоо сая сая. Үгүй ээ, одоо ийм байхад түрүүлэхгүй гээд хаачихав дээ.
2. Улаанууд ингэдэг юм.
ХУД-ийн НДХ-ийнхэн. Чимээгүй байж байгаад тун аюултай. Тэр Жагаа багийн ахлагч шиг л сууж байнав Би эднийхнийг сайн мэднээ. Сүрхий, сүрхий. Харин нэг тоглогчийг нь бол мэдэхгүй юм байна. Зурган дээр жоохон өөр гараа юу даа.
Харин доор зургийг нь тавьсан тоглогч бол Манлай. Маш аюултай тоглогч. Ирэх улирлаас Ливерпүүлд тоглох нь тодорхой болсон. ХУД-ийн НДХ-ийн Батэрдэнэ дарга түүнийг олон сая төгрөгөөр зарсан гэдгээ хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдээд байгаа.
3. НДЕГ - тэдэнд гялалзаж байсан үе бий. Зүгээрээ, хүрэл медаль энэ бас амжилт шүү.
2009 оны дэлхийн шилдэг тоглогч Батжаргал боллоо. Оливер Канн, Батжаргал хоёроос өөр шилдэг тоглогч болж байсан хаалгач миний санаанд орж ирэхгүй байна. Үнэхээр Батжаргал сайн тоглоогүй бол баг нь Чингэлтэйд 5-2 оор биш 50-2 оор ч хожигдож мэдэх байлаа. Кака, кака, кака. Тэрээр өнөөдөр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлсэнгүй. Хэрэв тэгсэн бол НДЕГ түрүүлэх ч боломж байлаа. Фенүүд нь түүнээс илүү ихийг хүсэж байна.
4. Тэмцээний эргэн тойронд
Лхагваагаас болоод НДЕГ хожигдчихсон юм байна ш дээ. Эрхмээ агуу довтлогч, түүнд сайн холбоод өгсөн бол ч.....
Sunday, October 4, 2009
Subscribe to:
Posts (Atom)