Өнгөрсөн хагас сайн буюу 2009 оны 10 дугаар сарын 3 нд ЧД-ийн НДХ-ийн ажилтнуудын ҮЭ-ийн хороо нийслэлд байршилтай нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын дунд хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион явууллаа. Ингээд тэмцээний талаар товчхон:
1. Чингэлтэй аварга гэдгээ дахин баталлаа. Харин MANU энэ жил яахыг бид мэдэхгүй.
Сүүлийн жилүүдэд спорт урлагийн бүхий тэмцээн уралдаанд Чингэлтэйнхэн түрүүлээд байдаг бичигдээгүй хуулийг энэ удаа зогсоохын төлөө бусад багууд ихээхэн зүтгэл гарган тоглосон боловч харамсалтай нь тэд дахиад л түрүүгээ авсан.
Тэд хүнд байдалд хэд хэдэн удаа орсон боловч сайн дасгалжуулагчтай байхад энэ бол юу ч биш байв. Ялангуяа НДЕГ-ийн багтай тоглож байхдаа тоглолтын эхний хагасыг 1-2 харьцаатай хожигдож дуусгасан. Багийн гишүүдийнх нь харц энэ тэр гэж аймшигтай, балиашигуудынх нь тоо сая сая. Үгүй ээ, одоо ийм байхад түрүүлэхгүй гээд хаачихав дээ.
2. Улаанууд ингэдэг юм.
ХУД-ийн НДХ-ийнхэн. Чимээгүй байж байгаад тун аюултай. Тэр Жагаа багийн ахлагч шиг л сууж байнав Би эднийхнийг сайн мэднээ. Сүрхий, сүрхий. Харин нэг тоглогчийг нь бол мэдэхгүй юм байна. Зурган дээр жоохон өөр гараа юу даа.
Харин доор зургийг нь тавьсан тоглогч бол Манлай. Маш аюултай тоглогч. Ирэх улирлаас Ливерпүүлд тоглох нь тодорхой болсон. ХУД-ийн НДХ-ийн Батэрдэнэ дарга түүнийг олон сая төгрөгөөр зарсан гэдгээ хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдээд байгаа.
3. НДЕГ - тэдэнд гялалзаж байсан үе бий. Зүгээрээ, хүрэл медаль энэ бас амжилт шүү.
2009 оны дэлхийн шилдэг тоглогч Батжаргал боллоо. Оливер Канн, Батжаргал хоёроос өөр шилдэг тоглогч болж байсан хаалгач миний санаанд орж ирэхгүй байна. Үнэхээр Батжаргал сайн тоглоогүй бол баг нь Чингэлтэйд 5-2 оор биш 50-2 оор ч хожигдож мэдэх байлаа. Кака, кака, кака. Тэрээр өнөөдөр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлсэнгүй. Хэрэв тэгсэн бол НДЕГ түрүүлэх ч боломж байлаа. Фенүүд нь түүнээс илүү ихийг хүсэж байна.
4. Тэмцээний эргэн тойронд
Лхагваагаас болоод НДЕГ хожигдчихсон юм байна ш дээ. Эрхмээ агуу довтлогч, түүнд сайн холбоод өгсөн бол ч.....
Sunday, October 4, 2009
Thursday, July 16, 2009
Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хэмжээнд хамтын гэрээ байгуулагдав
Энэхvv хамтын гэрээ нь илvv давуу байдлаар системийн хэмжээний хамтын гэрээ байгуулагдах бололцоо бийг харуулж байгаа бa гэрээний агуулгыг ЧД-ийн засаг даргын тамгын газраар батламжлагдсаны дараа нийт ажилтнуудад мэдээлэх бололцоотойг ННДГ-ын ажилтнуудын VЭ-ийн хорооны дарга, хамтын гэрээг санаачлагч Ч. Орсоо мэдэгдэж байна. Бид системийн хэмжээний хамтын хэлэлцээр хийн хамтын гэрээ яаралтай байгуулахыг санал болгосоор байна.
Monday, June 22, 2009
Ази тивээ төлөөлөн оролцов
НДАҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ц. Эрдэнэсайхан ази тивээ төлөөлөн олон улсын сүлжээний үйлдвэрчний эвлэлийн коммуникаторуудын хуралд оролцов.
We support employee free choice act
Нийтлэг эрх ашгийнхаа төлөө эв нэгдэлтэй байхын бэлэг тэмдэг болсон ҮЭ-ийн сүлд дууг дуулсан нь бидний эв санааг улам хурцалж өгсөн юм.
We support employee free choice act
Нийтлэг эрх ашгийнхаа төлөө эв нэгдэлтэй байхын бэлэг тэмдэг болсон ҮЭ-ийн сүлд дууг дуулсан нь бидний эв санааг улам хурцалж өгсөн юм.
Sunday, June 21, 2009
"Боловсрол суваг" телевизтэй хамтарсан тв сургалтын үеэр
"Хүний эрхийн ерөнхий ойлголт"
Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн Б. Батцэцэг
Ц. Эрдэнэсайхан
Сургалтанд оролцогч Ч. Хүрэлбаатар, СБД НДХ
Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн Б. Батцэцэг
Ц. Эрдэнэсайхан
Сургалтанд оролцогч Ч. Хүрэлбаатар, СБД НДХ
"Коммуникатор" сургалтын төв байгуулагдав
НДАҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ц. Эрдэнэсайханы санаачлагаар Япон, Энэтхэгийн ҮЭ-ийн санхүүжилттэй "Коммуникатор" сургалтын төв байгуулагдав. Монголын үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүдэд зориулсан сургалт явуулах уг сургалтын төв англи хэл, япон хэл, интернэтийн кабинетын болон виртуал сургалтандаа бүртгэл авч эхлээд байна.
Monday, April 27, 2009
Нийгмийн даатгалын 67 жилийн ойн баярын мэнд хүргэе
Гоёмсог ногоон хувцастай
Элгэмсэг халуун сэтгэлтэй
Нийгмийн даатгалын төлөө
Нэгэн насаа элээж яваа та бүхэндээ 67 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе
Huvi zayanii tohiol - Erdenesaikhan
Элгэмсэг халуун сэтгэлтэй
Нийгмийн даатгалын төлөө
Нэгэн насаа элээж яваа та бүхэндээ 67 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе
Huvi zayanii tohiol - Erdenesaikhan
Sunday, April 5, 2009
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЭ-ИЙН ХОРООДОД
НДАҮЭ-ийн нэгдсэн хороо нь “Боловсрол суваг” телевиз, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Нэгдмэл Үйлдвэрчний Эвлэлийн Холбоодтой хамтран “Хүний эрхийг хамгаалах, эвлэлдэн нэгдэх боловсронгуй арга” сэдэвт телевизийн сургалтыг нийгмийн даатгалын салбарын ажилтнуудтай хамтран 2009 оны 4 дүгээр сарын 9 нд 9 цаг 30 минутаас 13 цаг хүртэл МҮЭ-ийн холбооны хурлын танхимд зохион явуулах гэж байна.
Иймд нийгмийн даатгалын шат шатны ҮЭ-ийн хороод ажилтнуудын төлөөлөл болох 3 төлөөлөгчөө телевизийн сургалтанд оролцуулна уу.
Иймд нийгмийн даатгалын шат шатны ҮЭ-ийн хороод ажилтнуудын төлөөлөл болох 3 төлөөлөгчөө телевизийн сургалтанд оролцуулна уу.
Subscribe to:
Posts (Atom)